Орц:
Уусмалд:
* 2 1/2 стакан цагаан цуу (distilled white vinegar)
* 3 стакан ус
* 3/4 стакан сахар
* 5 амны халбага давс (kosher salt)
* 1 амттаны халбага шар гичний үр (yellow mustard seeds)
* 1/2 амттаны халбага улаан чинжүү (hot red-pepper flakes)
Ногоонд:
* 1 толгой цагаан цэцэгт байцаа (cauliflower), 1 кг орчим, ишийг авч цэцгүүдийн тэнцүү хэмжээтэй хуваасан, 6 стакан
* 1 ш улаан чинжүү, 2.5 см орчим хэмжээтэй хэрчинэ
* 1 ш шар чинжүү, ижил хэмжээтэй хэрчинэ
* 4 ш лууван 1.25 см (2 стакан) хэмжээтэй хэрчиж бэлтгэнэ
* 4 ш celery, 2.5 см орчим урттай хэрчиж бэлтгэнэ (3 стакан)
* 1 стакан шиллэсэн, шүүсэн бүтэн peperoncini (115 гр)
* 1 стакан том дарсан ногоон чидун (olives, Sicilian байвал сайн, 6 oz)
* 1/2 стакан тосонд дарсан хар чидун (6 oz)
Бэлтгэх нь:
- Бүх орцоо нэг саванд хийгээд зөөлөн гал дээр сахар уустал буцалгана. Хөнгөн цагаан сав хэрэглэхгүй байхыг зөвлөе. Өөр нэг 4 л орчим багтамжтай саванд юүлээд 30 минут байлгаж хөргөнө.
- 5.5 л давсгүй ус буцалгана. Томхон савыг ус мөсөөр дүүргэж бэлтгэнэ. Цэцэгт байцаагаа нэмээд 4 минут орчим буцалгана. Байцаа маань чанасаны дараа шажигнуур хэвээрээ байх болно, шүүж аваад мөстэй усанд хийж хэт болохоос сэргийлнэ. Чинжүү, лууванг мөн (тус тусад нь) 4 минут чанаад, celery-гээ 2 минт чанана. Хүйтэн усанд сойж хэт болохоос сэргийлнэ.
- Бүх ногоогоо холиод чидун, peperoncini-гоо холиод уусмалаа нэмээд ногоонууд дээрээ таваг тавиж уусмалд живүүлнэ. Хамгийн багадаа 1 хоног байлгаад сервислэнэ.
2 comments:
hi.oird taarsangui ..irex weekendeer yamar xool xiix uu..he he
нээрээ ойрд таарсангүй..
блогтоо юу, хоол оруулж амжаагүй байхаа.. би гэдэг хүн ихэнх хүмүүсийн эсрэгээр хагас бүтэн сайнд нэг их завгүй хүн болчихдын :)
Post a Comment