Thursday 27 November 2008

Сонгино сармисны зутан шөл (Knoblauchcremesuppe)



Oрц: (2 порц)

* 1 ш жижиг сонгино
* 1 амны халбага гурил
* 250 мл сүү
* 250 мл ногооны тунгалаг шөл
* масло
* 3 хумс самис
* яншуй
* хатаасан талх (crouton)

Бэлтгэх нь:
  1. Сонгино, сармисаа арилгаад хэрчинэ.
  2. Бага зэрэг масло хайлуулаад сонгино сармисаа нэмж зөөлөн гал дээр хуурна.
  3. Гурилаа нэмээд хэсэг хуураад сүү, ногооны тунгалаг шөлөө нэмнэ. Хутгасаар буцалгана.
  4. Хэрчиж бэлтгэсэн яншуй нэмнэ.
  5. Бэлэн болсон шөлөө аягалаад хатаасан талхаар чимэглээд сервислэнэ.

5 comments:

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Зараагийн санал болгосон Япон сармисны шөлийг хайж байгаад олсон юм. Герман шөл юм гэнэ лээ шүү, хэл хугалчихмаар л нэртэй юм байна :)

3apaa said...

Хэ хэ... Гялайлаа. Гоё шөл байдаг шүү.

A.Амарсайхан said...

Зараа Баянчандманьд энэ шөлийг хийж иджээ. Өөрийн хагалсан түлээгээр түлсэн гал дээр, хүний сармисаар хийсэн түүхтэй гэдгийм.

Anonymous said...

Hi, uuriin chin saitiig Bumaahiin saitnaas olood orj irlee. ih olon turliin goy hoolnuud baidgiim bna. baga bagaar hiij surahaar shiidsen chin medehgui yum garah yum shig bna. Chidun jimsnii tos gej yag yamar tosiig heleed bnaa? Bi meddeggui ee, ;). olive oil yum boluu.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

А.Амарсайхан: Нээрээ түлээ хагалаад сууж байсан тээ. Гэхдээ энэ Зараагийн дуридсан шөл биш байхаа, Зараа Япон шөл гээд байсан..
Anonymous-т: ааанхааан чидун жимсний тос гэж олив ойл. Турчиж үзээд ямар болсон талаар сэтгэгдэлээ үлдээгээрэй :).