Monday, 1 December 2008

Cheesecake Brownies


Орц:

Бровние:

* 6 амны халбага (85 гр) давсгүй масло, жижиглэн хэрчсэн
* 125 гр bittersweet эсвэл semisweet шоколад, хэрчсэн
* 2/3 стакан (130 гр) сахар
* 2 ш том өндөг, өрөөний темпратурт
* 1/2 стакан (70 гр) гурил
* 1 амны халбага какао (unsweetened cocoa powder)
* 1/8 амттаны халбага давс
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1/2 стакан (80 гр) chocolate chips

Чийзкэк:

* 200 гр крем бяслаг (cream cheese), өрөөний темпатурт
* 1 ш том өндөгний шар
* 5 амны халбага (75 гр) сахар
* 1/8 амттаны халбага ваниллины охь (vanilla extract)

Бэлтгэх нь:
  1. Хэвээ мөнгөн цаасаар бүрж бэлтгэнэ. Мөнгөн цаасаа багахан тослоно.
  2. Зуухаа 180 градуст халааж бэлтгэнэ.
  3. Дунд зэргийн саванд масло, шолокадаа холиод злн гал дээр байнга хутган хайлуулна. Бүхэл шоколад үгүй болоход 130 гр сахараа нэмээд хутгана. Өндгөө нэмнэ.
  4. Гурил, какао, давс, ваниллины охь, chocolate chips дарааллаар шоколадтай бэлдмэл дээрээ нэмнэ. Мөнгөн цаас дэвсэж, тослож бэлтгэсэн хэвэндээ жигд тарааж өгнө.
  5. Өөр нэгэн саванд крем бяслаг, өндөгний шар, 5 амны халбага сахар, ваниллины охио холино. Нийцүүлнэ.
  6. Чийзкэкний бэлдмэлээ 8 удаад бровниений бэлдмэл дээрээ нэмнэ. Жигд тараагаад хүсвэл хутгаар тойруулан зурж доод зурган дээрх шиг алаг, хүсвэл тэр чигээр нь жигнэж дээд зураг шиг чийзкэк бровние жигнэнэ.
  7. Халаасан зууханд 35 минут жигнээд гаргаж хэвнээс нь болгоомжтой салгаад, хөргөөд, хэрчээд сервислэнэ.
Эх сурвалж

No comments: