Орц:
* 4 ш өндөг
* 1/4 стакан масло
* 1/4 стакан крем
* 1 уут fettuccine эсвэл савхан (spaghetti) гоймон
* 100 гр хиам (pepperoni), эсвэл 250 гр bacon, савхан хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ.
* 1 стакан үрсэн пармежан бяслаг (Parmesan cheese)
* 1/4 стакан яншуй
* перц
* Bacon хэрэглэх бол 1 ш жижиг сонгино (хүсвэл)
Бэлтгэх нь:
- Өндөг, кремээ (өрөөний темпратурт) холиод сайтар нийцүүлнэ.
- Гоймонгоо зааврын дагуу давстай усанд чанаж бэлтгэнэ.
- Чанаж бэлтгэсэн гоймонгоо шүүгээд 120 градуст халаасан халуунд тэсвэртэй (ovenproof dish) саванд хийнэ.
- Масло хайлуулаад хиамаа нэмж хуурна. Гоймон дээрээ нэмэээд хутгана. Өндөгний бэлдмэлээ нэмнэ. Сайтар хутгаж нийцүүлээд пармежанаа нэмээд мөн хутгаад яншуйгаар амтлаад сервислэнэ.
Зүүлт
* Энэхүү соусны өндөг гоймонгийн халуунд болдог аж.
* Жинхэнэ Итали хувилбарт нь крем хэрэглэдэггүй бөгөөд дээрх жор Америк, Франц, Англи хувилбар нь юм. Америкчууд соусандаа мөөг нэмэх нь бий. Италиуд соусаа суурь орц болох өндөг, хар перцнээс гадна Guanciale төрлийн хиам, Pecorino эсвэл Parmigiano-reggiano төрлийн бяслагийг холиж эсвэл дангаар нь нэмж бэлтгэдэг байна.
2 comments:
Миний хамгийн дуртай шпагетти байгаамдаа... Баярлалаа хорхой хүргэгч минь :D
Хэ хэ, зүгээрээ
Post a Comment