Wednesday, 7 January 2009

Baba Ganoush



Орц:

* 3 ш дунд зэргийн хэмжээтэй
* 130 гр tahini (хуурсан гүнжидийн үрний нухаш) (sesame)
* 1 1/4 амттаны халбага давс
* 3 амны халбага лимоны шүүс
* 3 хумс сармис, арилгаад нухсан
* 1/8 амттаны халбага улаан чинжүү (chile powder)
* 1 амны халбага оливийн тос
* хагас атга яншуй, хэрчсэн


Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халааж бэлтгэнэ.
  2. Болтол нь 20-30 минут жигнэнэ.
  3. Зуухнаасаа гаргаад баклажанаа хөргөнө. Гүйцэд хөрөхөөр нь дотрох зөөлөн эдийг аваад маш жижиглэн хэрчинэ. Эсвэл робот (blender эсвэл food processor) хэрэглэж болно.
  4. Бусад орцуудтай холиод нийцтэл нь хутгана. Сервислэхээсээ өмнө хөргөгчинд 2-3 цаг амраана. Ингэж бэлтгэсэн Baba Ganoush-г пита талх, эсвэл ногоонуудтай сервислэнэ.

No comments: