Friday, 9 January 2009

Төмстэй хялбар бөрэк


Орц:

* 1 ш нимгэлэн илдсэн гурил (phyllo dough)
* 1 ш өндөг
* 1/4 стакан сүү
* 2 амны халбага оливийн тос
* 2 ш төмс
* 2 амны халбага жижиглэн хэрчсэн сонгино
* 2 амны халбага жижиглэн хэрчсэн яншуй
* давс
* 1 амны халбага масло

Бэлтгэх нь:
  1. Төмсөө арилгаад нимгэлэн хэрчээд давстай усанд болтол нь чанана. Шүүгээд нухна. 1 амны халбага масло нэмнэ.
  2. Сонгиноо багахан тосонд хуурна. Төмсөн дээрээ жижиглэн хэрчсэн яншуйн хамтаар нэмнэ. Бага зэрэг давсаар амтлана.
  3. Нимгэн илдсэн гурилаа хэвэн дээрээ голлуулан байрлуулана.
  4. Өндөг, сүү, чиун жимсний тосоо холин сайтар хутгана. Дэлгэж хэвэнд байрлуулсан гурилан дээрээ талыг нь асгана.
  5. Нухаж бэлтгэсэн төмсөө тараан тавина. Хажуугаад нь унжих гурилаа эргүүлэн төмсөн дээрээ овоолно. Үлдсэн соусаа асгаад 20 минут амараана.
  6. 170 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь шарна.
Эх сурвалж

No comments: