Monday, 19 January 2009

Паунд кекс (pound cake)


Орц:

* 1 3/4 стакан (230 гр) стакан кексний гурил, шигшсэн
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/8 амттаны халбага давс
* 226 гр масло, өрөөний темпратурт
* 1 стакан нунтаг сахар
* 4 ш том өндөг, өрөөний темпратурт
* 2 амттаны халбага ваниллины охь
* 1 ш жүржийн эсвэл нимбэгний үрсэн хальс (хүсвэл)


Бэлтгэх нь:
  1. Томхон саванд гурил, хөөлгөгч нунтаг, давсаа хоёр удаа шигшиж бэлтгэнэ.
  2. Маслоо холигчоороо хутгаж зөөлрүүлнэ. Сахараа нэмээд цайрч, хөөсөртөл нь 5 минут орчим хутгана. Өндгөө нэг нэгээр нэмж нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана.
  3. Ваниллины охь хэрэглэх бол жүрж (нимбэг) халисаа нэмнэ. Гурилаа бага багаар нэмээд хутгаж нийцүүлээд тослож бэлтгэсэн хэвэндээ хийн дээд талыг нь тэгшиж бэлтгэнэ.
  4. 175 градуст халааж бэлтгэсэн зуухандаа хийн болтол нь (50-60 минут) жигнэнэ Бэлэн болсон кексээ хэдэн минут хэвэнд нь амраагаад хэвнээс нь гарган хэрчээд бүлээнээр нь эсвэл өрөөний темпратурт сервислэнэ. Ингэж бэлтгэсэн кексийг хөргөөд уутанд хийж хөлдөөвөл 1 сар, агаар оруулдаггүй саванд 3 хүртэл хоног амт чанараа хадгална.
Зүүлт:

* Энэхүү кексийг анх хагас кг масло, хагас кг гурил, хагас кг сахар, хагас кг өндгөөр хийдэг байсан учир хагас кг буюу паунд хэмээх нэртэй аж.
* 23 x 13 x 8 см талхны хэв хэрэглэвэл зохимжтой. Өөр хэмжээ хэлбэртэй хэвэнд хийвэл хуурай шүдний чигчилүүр цэвэрхэн гарч иртэл жигнэнэ.

Эх сурвалж

No comments: