Sunday, 4 January 2009

Жүржтэй шaгшуур/жигнэмэг


Орц:

* 200гр гурил
* 50 гр цардуул
* 50 гр нунтагласан алмонд
* 1 чимх давс
* 150 гр масло
* 50 гр сахар
* 1 өндөгний шар
* 1 жүржний хальс, үрсэн
* 3-4 дусал ваниллины охь

Дээр нь:

* 50 гр нунтаг сахар
* 10 гр ваниллинтай сахар

Бэлтгэх нь:
  1. Масло, сахар, өндөгний шар, давс, ваниллины охио холиод холиогчоор хутгаж нийцүүлнэ.
  2. Гурил, цардуул, нунтагласан алмондоо нэмнэ. Жүржийн халисаа нэмээд нийцүүлэн зуурна.
  3. 2 ш тостой цаасны завсар зуурмагаа тавиад илдэж 0.5 см зузаантай болгоно. Илдээстэй чигээр нь хөргөгчинд хийж 1 цаг амраана.
  4. Илдэж бэлтгэсэн зуурмагаа гаргаж ирээд 1 см өргөнтэй, 7-8 см урттай зүсч тостой цаас дэвссэн тавцан дээр өрж бэлтгэнэ. Тавцангийн хамтаар хөргөгчинд хийн дахиж 30 минут амраана.
  5. 180° халаасан зууханд хийн 8-10 минут, ирмэгийг шаргалттал жигнээд хөргөнө.
  6. 50 гр нунтаг сахараа ваниллины сахартай холиод бүлээн жигнэмэгээ өнхрүүлнэ. Салфетка дэвсэж бэлтгэсэн агаар оруулдаггүй саванд 4 хүртэл долоо хоног хадгалахад тохиромжтой.
Эх сурвалж

No comments: