Орц:
* 1 кг үргүй, том ширхэгтэй усан үзэм
* хагас кг сахар
* тал стакан ус
* 1 амны халбага лимоны шүүс
* 1 амттаны халбага ваниллины охь
Бэлтгэх нь:
- Усан үзэмээ угаагаад ширхэгүүдийг ишнээс нь салгаж бэлтгэнэ.
- Саванд усаа сахарны хамтаар хийгээд халааж сахарыг хайлуулна. Угааж бэлтгэсэн үзмээ нэмнэ. Буцалж эхлэнгүүт галаа багасган дунд зэрэг дээр тохируулаад өтгөртөл нь 45 минут буцалгана.
- Өтгөрч бэлэн болсон чанамал дээрээ лимоны шүүс, ваниллины охио нэмж нийцүүлээд ариутгаад хуурайлж бэлтгэсэн шилэн саванд хийн хөргөгчинд хадгална.
* Энэхүү чанамалыг жижиг тавганд хийн нэг аяга усны хамтаар амттан маягаар сервислэдэг гэнэ.
* Үргүй л бол улаан, ногоон гээд хүссэн өнгийн усан үзэмээрээ хийж болно.
* Зураг эндээс
No comments:
Post a Comment