Tuesday, 20 January 2009

Сүүтэй будаа пүддин (Rice Pudding)


Орц:

* 2 1/2 стакан (600 мл) сүү
* 1/3 стакан будаа
* 1/8 амттаны халбага давс
* 1/4 стакан нунтаг цагаан сахар
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1/4 амттаны халбага нунтаг синнамон
* 1/4 стакан үзэм (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн саванд угааж бэлтгэсэн будаа, сүү, давсаа хийнэ. Ширүүн гал дээр тавиж буцалгана. Галаа багасгаад зөөлөн гал дээр будааг зөөлөртөл 20-25 минут буцалгана. Буцалгах зуураа хааяа хааяа модон халбагаар хутгаж байх хэрэгтэй.
  2. Сахар. ваниллины охь, нунтаг синнамоноо нэмээд өтгөртөл нь (5-10 минут) дахиж буцалгана. Бэлэн болсон пүддин дээрээ үзэмээ нэмж нийцүүлэн хутгаад аягалаад гялгар уутаар ороож (гялгар уут сүүтэй будаанд бараг дүрээстэй байх хэрэгтэй) хөргөнө. Сервислэхээсээ өмнө хөргөгчинд 1-2 цаг хөргөх хэрэгтэй.
Эх сурвалж

Зүүлт

* Будаагаа чанаж эхэлхээсээ өмнө 30 орчим минут дэвтээвэл будаа маань илүү хурдан болно.
* Ийм маягаар бэлтгэсэн амттан дэлхий даяар дархсан байдаг аж. Ингэж тив дамжин тархахад нь Монголчууд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн аж. 13 дугаар зууны үед Персүүдэд, 14 дүгээр зууны үед Энэтхэгүүдэд сүүтэй будааг Монголчууд танилцуулж, дэлгэрүүлж байжээ гээд бодохоор сүүтэй будаа маань 13 дугаар зуун магадгүй түүнээс эртний түүхтэй ажээ.

2 comments:

Jenni said...

Hi . blog chin ikh goy yumaa. uuruu hiij turshij uznee. neg guih yum bnaa. corn bread hiih zaavar oruulj uguuch tehuu. minii durtai ed bgain :)

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хай, блогоор маань зочилсонд таанкс,
Corn bread (эрдэнэшишийн талх) жор байгаа http://gal-togoond.blogspot.com/2008/10/blog-post_14.html линкээр ороод үзээрэй. Туршиж үзвэл сэтгэгдэлээ хуваалцаарай, би хараахан туршиж амжаагүй байгаа :)