Орц:
* 1 кг чинжүү
* 2 ш сонгино
* 2 амны халбага масло эсвэл ургамалын тос
* 1 стакан будаа
* 2 ш улаан лооль
* 250 гр машиндсан мах
* давс
* 3 амны халбага улаан лоолын паст
* 1 багц яншуй
Бэлтгэх нь:
- Чинжүүнүүдээ угаагаад дээд хэсгийг нь зүсч аванд болгоомжтой ухаж үрүүдийг гаргаад дотор гадаргүй угаана.
- Жижиглэн хэрчсэн сонгиноо хайлуулсан маслон дээрээ нэмж хуурна. Пастаа нэмнэ. Мах, будаа, жижиглэн хэрчсэн улаан лоолио нэмээд давсаар амтлан хэсэг (5-7 минут) хуурна. Галаа унтраагаад хэрчиж бэлтгэсэн яншуйгаа нэмэн нийцүүлнэ.
- Угааж бэлтгэсэн чинжүүгээ бага зэрэг (ойролцоогоор 65-70%) шанз дүүргээд чинжүүнээс зүссэн хэсгээрээ таглаад хэт гүн биш саванд өрнө. Талаас бага зэрэг халуун усаар дүүргээд будааг зөөлөртөл таглан буцалгана.
No comments:
Post a Comment