Tuesday, 20 January 2009

Узбек плов


Орц:

* 1 кг гуя эсвэл хааны цул мах (бага зэрэг өөхтэй)
* 2 амны халбага чидун жимсний тос
* 2 ш том сонгино, нимгэлэн хэрчсэн
* 3 ш том лууван, савхлан хэрчсэн эсвэл үрсэн
* 2 1/2 стакан будаа
* 4 1/2 стакан буцалсан (буцламгай халуун) ус
* 1 амттаны халбага нунтаг улаан перц
* 3 амттаны хабага давс
* 1/8 амттаны халбага шафрон (saffron), 2 амны халбага халуун усанд 10 минут дэвтээсэн
* хар перц
* тал сонгино, нимгэлэн хэрчсэн
* 1 толгой сармис

Бэлтгэх нь:
  1. Махаа дөрвөлжилөн хэрчиж бэлтгэнэ. Будаагаа хүйтэн бүлээн усанд 30 минут дэвтээнэ. Тосоо ширмэн тогоонд хийж халаана. Махаа хийж хуураад (борлуулаад) тавган дээр гаргаад таглаж халуунаар нь хадгална.
  2. Мах хуурсан тогоондоо сонгино, луувангаа нэмнэ. Зөөлөн гал дээр ногоонуудаа зөөлөртөл 10 орчим минут хуурна. Борлуулж бэлтгэсэн махаа нэмээд сайтар угааж бэлтгэсэн будаагаа нэмнэ. 5 минут орчим хутгаж будааг зөөлөн борлуулна.
  3. Буцламгай халуун усаа нэмээд сармисаа (бүтнээр нь, халислалгүйгээр) амтлагчуудаа хийн нийцүүлж хутгана. Таглаад ширүүн тал дээр буцалгаад галаа багасган усыг ширгээнэ. Ус ширгэн будаа агшихаар таглаатай чигээр нь хэдэн 5-10 минут амраагаад, сайтар хутгаж таваглаад, нимгэлэн хэрчсэн түүхий сонгиноор чимэглээд сервислэнэ.

No comments: