Wednesday, 14 January 2009

Meatloaf


Ор: (4 порц)

* 250 гр машиндсан мах хонины эсвэл үхрийн, холиж бас болно
* 250 гр гахайн машиндсан мах
* 1 ш сонгино, жижиглэн хэрчсэн
* 1 ш лууван, арилгаад, үрсэн
* 1/2 стакан талхны үйрмэг
* 1/2 стакан хэрчсэн минт (mint)
* 1 ш өндөг, хутгаж шар цагааныг нийцүүлсэн
* 1 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 1 амны халбага улаан чинжүү (paprika)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 170 градуст халааж бэлтгэнэ. 9 см x 19 см хэмжээтэй талхны хэвийг наалддаггүй цаасаар бүрж бэлтгэнэ.
  2. Бүх орцоо холиод нийцүүлнэ.
  3. Тостой цааш дэвсэж бэлтгэсэн хэвэндээ хийгээд дарж жигдлэнэ. Хэвнийхээ амыг мөнгөн цаасаар бүрээд хаааж бэлтгэсэн зуухандаа хийн 30 минут жигнэнэ. 30 минутын эцэст мөнгөн цаасыг аван дахин 30 минут жигнэнэ. Бэлэн болсон Meatloaf-оо хэвэнд нь 5 минут амраагаад гарган нимгэн нимгэн зүсч улаан лоолын соус дээрээс нь асгаад нухсан төмс, салат, будаа, жигнэж бэлтгэсэн ногоонууд гээд хүссэн хачиртайгаа сервислэнэ.
Эх сурвалж: Fresh Living сэтгүүл 2005 оны 4 сарын дугаар, 57 хуудас

Зүүлт

* Хэдийгээр Герман, Голланд хоол ч Америкт их түгээмэл бөгөөд 2007 онд good housekeeping цэг ком-ын хийсэн судалгаагаар Америкчуудын хамгийн дуртай 7 дахь хоолоор шалгарсан байна.
* Агшаасан будаагаа аягалахаасаа өмнө бага зэрэг dill хэрчиж хийвэл илүү амттай, өнгөлөг болдог.

No comments: