Орц:
Сууринд:
* 2 стакан нунтаглаж бэлтгэсэн жигнэмэг
* 1/4 стакан нунтаг сахар
* 114 гр давсгүй масло, хайлуулсан
Шанзанд:
* 1 кг крем бяслаг (cream cheese), өрөөний темпратурт
* 1 стакан нунтаг цагаан сахар
* 3 амны халбага гурил
* 5 ш том өндөг, өрөөний темпратурт
* 1/3 стакан (80 мл) крем (heavy whipping cream)
* 1 амны халбага лимоны хальс, үрсэн
* 1 амттаны халбага ваниллины охь
Дээр нь:
* 1 стакан (240 мл) зөөхий (sour cream)
* 2 амны халбага (30 гр) нунтаг сахар
* 1/2 амттаны халбага ваниллины охь
Бэлтгэх нь:
- 23 см цоожтой хэв (springform pan) тослож бэлтгэнэ. Тослож бэлтгэсэн хэвээ өөр томхон хэвэн дээр байрлуулна. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ.
- Дунд зэргийн саванд сууриныхаа орцуудыг холиж нийцүүлээд тослож бэтгэсэн хэв рүүгээ хийгээд тэгшлэж бэлтгэнэ. Сууриа шанзаа бэлдтэлээ гялгар уутаар ороогоод хөргөгчинд хийж амраана.
- Томхон саванд гурил, сахар, крем бяслагаа холиод нийцтэл ь 2 минут орчим хутгана. Өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцтэл (30 сек) хутгана. Крем, лимоны хальс, ваниллины охио нэмээд нийцтэл хутгана.
- Нунтаг жигнэмэгээ зулж бэлтгэсэн хэвээ хөргөгчнөөс гаргаж ирээд шанзаа нэмнэ. Халааж бэлтгэсэн зуухандаа хийн 15 минут жигнээд галаа 120 гардус болгон багасгаад дахин 90 орчим минут жигнэнэ.
- Энэ хооронд зөөхий, сахар, ваниллины охио холиж нийцүүлээд бэлэн болсон чийзкекэн дээрээ тараан асгаад буцаан зууханд хийн дахин 15 минут орчим жигнэнэ. Бэлэн болсон чийзкекээ гаргаад ирмэгээр нь хутга гүйлгэнэ. Чийзкекээ хэвэнд нь хөргөөд гялгар уутаар бүрэн хөргөгчинд хийж хамгийн багадаа 1 өдөр амраана. Зүсээд шинэхэн жимс эсвэл жимсний соустай сервислэнэ.
5 comments:
hi sain uuu iim goy site ajilluulj bgaad bayarlalaaa. neg yum asuuh gesiiin.ene ) крем (heavy whipping cream)yamar cream bdiim bol mongold bdag boluuu uur zuileer orluulj boloh uu
Крем гэж сүүниий тослогтой хэсэг. Монголд байгаа байх аа.. Олдохгүй бол http://gal-togoond.blogspot.com/2008/09/blog-post_6731.html
zunduu ih bayarlalaaaa. goy site ajilluuldag ta 2t thanks
heavy whipping creamiiig ni yaj hiih uuuuu
36%-40% тослогтойг нь heavy whipping cream гээд байгаа юм. Олдвол бэлнээр нь худалдаж авбал дээр олдохгүй бол * 3/4 стакан сүүг
* 1/3 стакан маслотай холиод орлуулаад үз..
Post a Comment