Ногооны шургуулга: Ногоог баглаа, боодол, сав, торноос нь гаргаад хөргөгчний хамгийн доор байрлах шургуулганд хийж хадгалдаг аж. Ууттай чигээр нь хадгалбал ногоо маань хөлрөөд илүү хурдан мууддаг гэнэ шүү. Лууван, манжинг ногоон иштэй нь авсан бол ишнээс нь салган хөргөгчинд хийж хадгална. Ус/шүүс ихтэй улаан лооль, өргөст хэмх, чинжүү, жүрж мандарин зэрэг жимсүүд мөн тропик жимсүүдийг хөргөгчинд хадгалдаггүй аж. Гадил төмс, талхыг мөн хөргөгчинд хадгалахг зөвлөдөггүй аж. Алим нэг төрлийн хий яларуулдаг бөгөөд алим, гадил хоёрыг зэрэгцүүлэн тавих, энэ маягаар хадгалах нь тийм ч зөв санаа биз ажээ. Алтны дэргэдэх гууль шарладаг шиг алимны дэргэдэх гадил маш хурдан харладаг гэнэ.
Хамгийн доод тавцан/ногооны шургуулганы дээд: Хөргөгчний хамгийн хүйтэн хэсэг ажээ. Загас, мах, хиам, сосиск гээд хурдан мууддаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг таглаатай саванд хийн энэ тавцан дээр хадгалах хэрэгтэй.
Дунд тавцан: Сүү, тараг зэрэг сүү сүүн бүтээгдэхүүнүүд энд байрлах ёстой аж.
Хамгийн дээд талын тавцан: Бяслаг, бэлэн бүтээгдэхүүнүүд, утсан бүтээгдэхүүнүүд энд байрлах ёстой.
Хаалганд: Өндөг, масло, уух юмс энд байрлах ёстой аж.
Зүүлт
* Ногооноос бусад бүх хүнсний бүтээгдэхүүнүүдийг илүү удаан хугацаатайгаар хадгалахын тулд тус тусыг таглаатай саванд хийн хадгалах хэрэгтэй.
* Хөлдөөгчөө аль болох дүүрэн байлгах хэрэгтэй. Дүүргэх хэмжээний мах, хөлдөөсөн ногоо байхгүй бол томхон саванд ус хийн хөлдөөнө. Дүүрэн хөлдөөгч тог тасарсан тохиолдолд удаан гэсэх болно. Хөлдөөгчинд байгаа юм бүхэн (мах, ногоо г.м) өөрийн гэсэн тусгай савтай, таглаатай таглаан дээрээ хэрэглэх хугацаа бичсэн ярликтай байх хэрэгтэй.
* Өндгөө аль болох өөр саванд шилжүүлэн хийхгүй байх хэрэгтэй. Учир нь өндөгний гадуур халисанд их хэмжээний нян агуулагддаг.
2 comments:
bayarlalaa.. xeregtei zuil bna.. :-)
Тийм байгааз, би бас уншингуутаа блог дээрээ тавъя, хэрэгтэй эд байна гэж бодсон шүү.
Post a Comment