Oрц:
* 1 ш дунд зэргийн байцаа
* 750 гр машиндсан мах
* 2 ш сонгино
* 1 стакан будаа
* давс
* хар перц
* тос
Бэлтгэх нь:
- Байцааныхаа навчнуудыг салгаад угаагаад давстай халуун усанд хийж 3-4 минут (ороож болохуйц болтол) чанана.
- Сонгиноо жижиглэн хэрчинэ. Мах, будаатайгаа холиод давс, перцээр амтлана. Мах тань хэт хар бага зэрэг тос нэмнэ.
- Бэлтгэсэн шанзаа Байцааны навчин дээр цувуулан тавиад байцааны навчаа 2 талаас нь хумин чангахан орооно.
- Савныхаа ёроолыг үлдсэн байцааны навчаараа бүрээд ороомгуудаа өрнө. Ороомгуудыхаа дундаас дээгүүр татах ус нэмээд хэдэн байцааны навчаар хучиад, чанах явцад задруулгүй үүднээс дээр нь нэг таваг хөмрүүлэн тавина. Зөөлөн гал дээр шанзыг болтол чанана.
No comments:
Post a Comment