Wednesday, 21 January 2009

Butter tarts


Орц:

Сууринд:

* 1 1/4 стакан гурил
* 1/2 амттаны халбага давс
* 1 амттаны халбага сахар
* 115 гр масло, жижиглэн хэрчсэн
* 30 - 60 мл цэл хүйтэн ус

Шанзанд:

* 70 гр масло, зөөлрүүлсэн
* 1 стакан бор сахар (light brown sugar)
* 2 ш том өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1/4 стакан (60 мл) 10% тослогтой крем
* 1/2 стакан үзэм эсвэл мөн хэмжээний хушига (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Роботонд гурил, давс, сахараа хийгээд хутгана. Маслоо бага багаар нэмэн 15 орчим секунд холиж бантангийн гурил дайтай болгоно. 30 мл усаа нэмээд 30 орчим сек хутгана. Хэрэгтэй гэж үзвэл бага зэрэг ус нэмнэ.
  2. Гурилаа гаргаад нухаж гялгар цаасанд ороон хөргөгчинд хийж хамгийн багадаа 1 цаг амраана. Амрааж бэлтгэсэн гурилаа 12 хуваагаад бага зэрэг гурил цацаж бэлтгэсэн тавцан дээр илдэнэ. Илдэж бэлтгэсэн гурилнуудаа маффингийн хэвэнд байрлуулаад 30 минут орчим хөргөгчинд амраана. Энэ хооронд шанзаа бэлдэнэ.
  3. Холигчныхоо саванд масло сахараа холин хөөсрүлнэ. Өндгөө нэг нэгээр нэмж, нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана. Ваниллины охио нэмж нийцүүлнэ. Хушига эсвэл үзэм хэрэглэх бол хэвэндээ байрлуулсан сууриндаа хуваан хийгээд дээрээс нь шанзаа тэнцүү хуваан хийнэ.
  4. 190 градуст халаасан зууханд хийж гурилыг шаргалтаж, шанзыг болтол 15-20 минут жигнэнэ. Ингэж бэлтгэсэн тартыг бүлээнээр нь эсвэл хөргөөд сервислэнэ.
Эх сурвалж

No comments: