Орц:
* 1/2 стакан масло эсвэл маргарин
* 1 стакан сахар
* 1 ш өндөг
* 1 стакан нухсан гадил
* 3 амны халбага сүү
* 2 стакан гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага хүнсний сода
* 1 стакан шоколад (semisweet chocolate chips)
* 1/2 стакан хэрчсэн пикан самар (pecan)
Бэлтгэх нь:
- Масло сахараа холигчоор хутгаж зөөлрүүлнэ. Өндгөө нэмнэ.
- Өөр нэгэн саванд нухсан гадилаа сүүтэйгээ холино.
- Өөр нэгэн саванд гурил, хөөлгөгч нунтаг, хүнсний содагаа шигшинэ. Маслоны бэлдмэл дээрээ нэмж нийцүүлнэ. Сүү гадилны холимогоо нэмж нийцүүлнэ. Хэрчиж бэлтгэсэн пикан, шоколадаа нэмээд тослож бэлтгэсэн хэвэнд хуваан хийж 175 градсут халаасан зууханд хийн болтол нь (том жижиг хэвэнд хийсэнээс шалтгаалан 60-70 минут) шарна.
- Гаргаж ирээд хэвэнд нь 10 минут амраагаад хэвнээс нь гарган хэрээстэй төмөр дээр тавиж хөргөөд зүсч сервислэнэ.
Эх сурвалж
No comments:
Post a Comment