Wednesday, 14 January 2009

Ваниллинтай сархан (Vanilla kipfel)


Oрц:

* 125 гр гурил
* хутган үзүүрээр (маш бага) хөөлгөгч нунтаг
* 60 гр сахар
* 7 гр ваниллинтай сахар (1 уут)
* 1 ш өндөг
* 100 гр масло
* 70 гр нунтагласан самар (nuts)

Дээр нь:

* 15 гр ваниллинтай сахар (2 уут)
* 1 амны халбага нунтаг сахар

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод зуурна. Зуурмагаа гялгар уутанд ороон 1 цаг хөргөгчинд амраана. 2. Амрааж бэлтгэсэн зуурмагаа 2 см зузаантай сувиад хоёр хоёр см зузаантай хэрчинэ.
  2. Хэрчиж бэлтгэсэн илдэж 5 см орчим урттай болгоод нэг талаас нь хуйлна. 2 захыг дотогш нь зөөлөн эргүүлэн хавирган саран хэлбэрт оруулаад тослож бэлтгэсэн таван дээр тавин 180 градуст халаасан зууханд шаргалтаж болтол нь ойролцоогоор 15 минут жигнэнэ.
  3. Бэлэн болсон жигнэмэгээ холи бэлтгэсэн ваниллинтай сахар, нунтаг сахартаа өнхрүүлээд (эсвэл жигнэмэгнүүдээ өрж тавиж байгаад дээрээс нь шигшинэ.) хөргөөд сервислэнэ.
Зүүлт

* Энэхүү жигнэмэийг зул сарын баяраар Zimtsterne жигнэмэгийн хамтаар бэлтгэдэг байна.

No comments: