Saturday, 17 January 2009

Шоколаданд дүрсэн жүржтэй жигнэмэг


Орц:

* 250 гр масло
* 1/2 стакан нунтаг сахар
* 2 стакан гурил
* 1/2 амттаны халбага давс
* 1 стакан амталж хатаасан жүржийн хальс
* 1 жүржийн хальс, үрсэн
* 1 амны халбага жүржийн шүүс
* 1/2 амны халбага ваниллины охь
* 225 гр шоколад (semi-sweet chocolate), хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 160 градуст халааж бэлтгэнэ.
  2. Маслоо зөөлрүүлээд сахараа нэмж нийцүүлэн, цасан цагаан болтол хутгана. Давс, гурилаа нэмнэ. Жүржийн үрсэн хальс, сахарлаж хатаасан хальс мөн шүүс ваниллины охио нэмнэ. Гурилаа зуурч зуурмаг болгоод сувиж хүссэн хэлбэртээ оруулаад (бөөрөнхий, дөрвөлжин бүр гурвалжин гээд хүссэн хэлбэртээ оруулна.) гялгар уутаар ороон хөргөгчинд хийж хамгийн багадаа 1 цаг амраана.
  3. Амраасан зуурмагаа гаргаж ирээд 0.75 см зузаантай хэрчээд тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр өрөн халаасан зуухандаа хийж шаргалтаж болтол нь 20-30 минут жигнэнэ.
  4. Энэ зуураа шоколадаа бэйн мари (шоколадаа нэг саванд хийгээд өөр нэгэн буцалж буй устай саван дээр тавиж шоколадаа хайлуулна.) маягаар хайлуулж бэлтгэнэ.
  5. Жигнэж бэлэн болсон жигнэмэгээ хайлуулсан шоколадандаа дүрээд тостой цаасан дээр тавин хөргөөд (шоколадыг царцаагаад) сервислэнэ.
Эх сурвалж

No comments: