Oрц:
* 250 гр гурил
* 2 амны халбага whole wheat flour
* 100 гр цардуул
* 100 гр нунтаг сахар
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 7 гр ваниллинтай сахар
* 70 гр нунтагласан хушига
* 200 гр масло
* 2-3 амны халбага ус
Хүрмэнд:
* 2 амны халбага какао
* 3 амны халбага сахар
* 1/4 стакан крем эсвэл сүү
Бэлтгэх нь:
- Нунтагласан хушигаа наалддаггүй хайруулын тавганд хийж тосгүйгээр хэсэг хуурна. Галаа унтраагаад хөргөнө.
- Гурил, хөөлгөгч нунтаг, цардуул, нунтаг сахар, ваниллинтай сахараа шигшиж бэлтгэнэ. Хөргөсөн хушигаа нэмнэ. Жижиглэн хэрчсэн маслоо нэмж нийцүүлнэ. 2-3 амны халбага хүйтэн усаа нэмж зөөлөн зуурмаг бэлтгэнэ.
- Зуурмагаа 4 хуваагаад тус бүрийг нарийхан болгож сувиад гялгар уутаар ороогоод хөлдөөгчинд хийж хамгийн багадаа 20 минут амараана. Энэ хооронд томхон амсартай хавтгавтардуу тавганд какао, сахараа холино.
- Сувиж бэлтгэсэн гурилнууддаа багсны тусламжтайгаад крем түрхээд какаотой савандаа хийж өнхөрүүлнэ. Таглаатай саванд хийн хөргөгчинд 3-4 цаг амраана.
- Зуухаа 175 градуст халаагаад жигнэмэгүүдээ хөргөгчнөөс гарган гялгар уут дэвсэж бэлтгэсэн тавцан дээр тавин хагас см зузаантай хэрчиж бэлтгэнэ. Тостой аас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр өрөөд 12-15 минут жигнэнэ.
1 comment:
Үнэн сонингоо уншилаа, дэлгэцэн дээр ч гэсэн яг цаасан сонин шиг, их таалагдав..
Post a Comment