Friday, 2 January 2009

Алимтай жигнэмэг


Орц:

Зуурмагт:

* 200 гр маргарин
* 2 амны халбага ургамалын тос
* 1 стакан тараг
* 4 стакан гурил
* 1 стакан нунтаг сахар
* 7 гр хөөлгөгч нунтаг

Шанзанд:

* 1 стакан сахар
* 5 ш алим, дунд зэргийн хэмжээтэй
* 1/2 стакан хушига
* 1 амттаны халбага синнамон

Бэлтгэх нь:
  1. Гурил зуурaх томхон савандаа тараг, хайлуулаад хөргөсөн масло, ургамалын тос, нунтаг сахараа нэмээд холино.
  2. Хөөлгөгч нунтагаа гурилын хамтаар шигшиж нэмнэ. Гурилаа зуурна.
  3. Зуурмагаа гялгар уутаар ороон хөргөгчинд хийж 30 минут орчим амараана.
  4. Энэ хооронд арилгаад үрж бэлтгэсэн алимаа, сахар, хушигын хамтаар нэг саванд хийн буцалгана. Алимны шүүс ялгараад ширгэтэл хутгаж буцалгаад синнамоноо нэмж нийцүүлнэ.
  5. Гурил жижиглэн таслаад алган дээрээ дугуйлан тэнийггээд дотор нь алимны шанзнаасаа халбагадан хийгээд амыг нь наана. Энэ байдлаар бүх зуурмаг, шаанзыг дуусгаад тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр өрнө.
  6. 180 градуст халааж бэлтгэсэн зууханд хийж шаргалттал нь жигнэнэ.
  7. Бэлэн болсон жигнэмэгээ хөргөөд дээр нь нунтаг сахар цацаж сервислэнэ.
Эх сурвалж

No comments: