Friday, 2 January 2009

Жимсний чанамалан хавчуургатай жигнэмэг (spitzbuben)



Орц:

* 120 гр масло
* 200-220 гр гурил
* 50 гр нунтаг самар
* 50 гр нунтаг сахар
* 1,5 - 2 амны халбага крем
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 амны халбага жимсний чанамал

Бэлтгэх нь:
  1. Масло, сахар, крем, ваниллины охь, нунтаг самараа холиж нийцүүлнэ. Бага багаар гурил нэмэн зуурна.
  2. Гарт наалддаггүй, зөөлөн зуурмаг бэлтгээд гялгар уутанд ороонд хөргөгчинд хийж 1 цаг байлгана.
  3. Хуурай гурил цааж бэлтгэсэн тавцан дээр гурилаа гаргаад 3-4 мм зузаантай илдээд хэвлэнэ. Тал жигнэмэгний голд өөр жижиг дугуй хэвээр хэвлэж нүх гаргана.
  4. Тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр 180° градуст халааж бэлтгэсэн зууханд хийн 12 минут жигнэнэ.
  5. Жигнэж бэлтгэсэн жигнэмэгээ гаргаад сайтар хөргөөгөөд нүхтэй хэсгүүд дээр нунтаг сахар цацаж бэлтгээд нүхгүй жигнэмэгүүд дээр бага зэрэг халааж бэлтгэсэн жимсний чанамалаасаа түрхээд нэг нүхтэй, нэг нүхгүйг хооронд нь нааж бэлтгэнэ.
Зүүлт

* Жимсний чанамалын оронд шоколад (ганаш) хэрэглэж болно.

No comments: