* 500 гр давсалж даршилсан усан үзмийн навч
Дотор нь:
* 250-500 гр машиндсан мах
* 3 ш сонгино
* 2 стакан будаа
* 1 багц яншуй
* 1 багц ганьд (dill)
* 2 ш улаан лооль
* 2 амны халбага pomegranate molasses (nar ekşisi)
* хар перц
* 2 ш лимон
Бэлтгэх нь:
- Сонгино арилгаад жижиглэн хэрчинэ. Яншуй, dill-ээ мөн жижиглэн хэрчинэ. Улаан лоолио үрж бэлтгэнэ. Будаа хэрчиж бэлтгэсэн сонгино, dill, яншуй, мах, үрсэн улаан лоолио холиод sour pomegranate extract, 1 ш лимоны шүүс, хар перц, амтлана.
- Навчнуудаа бүлээн усаар угаагаад 30 минут орчим бүлээн усанд дэвтээнэ. Угааж бэлтгэсэн навчныхаа ишийг хайчилж аваад гөлгөр (нэг тал нь харьцангуй гөлгөр байдаг) биш талыг нь дээш харуулан тавиад шанзнаасаа 1 цайны халбага дүүрэнг цувуулан тавиад хоёр талаас нь хумин чангахан орооно.
- Бүх шанз болон навчаа ороож дуусгаад томхон савны ёроолд хэдэн навч дэвсэж бэлтгэнэ. Ороосон ороомгуудаа дээр нь өрөөд дээрээс нь нэг таваг хөмрүүлэн тавина. Ороомгуудаа давах шахам ус, 1 лимоны шүүс нэмээд навчийг зөөлөртөл 45-60 минут зөөлөн гал дээр жигнэнэ.
- Бэлэн болсон ороомгоо хэдэн халуун эсвэл хүйтнээр нь хэдэн зүсэм лимон, хажууд нь бэлтгэсэн сармистай тарагтай** сервислэнэ.
* Даршилсан навч давс ихтэй байдаг тул давсаар амтладаггүй. Шинэхэн навч хэрэглэх бол шанзаа давсаар амтлана.
* Мах тань хэт хар бол чанах усандаа бага зэрэг оливийн тос нэмнэ.
** Тараган дээр бага зэрэг сармис хэрчиж эсвэл нухаж хийнэ. Ингэж бэлтгэсэн таргийг чанасан гоймонтой идэхэд бас тохиромжтой байдаг.
No comments:
Post a Comment