Орц:
Орц:
* 3/4 стакан нунтаг сахар
* 3 амны халбага эрдэнэшишийн цардуул
* 1/3 стакан какао (Dutch-processed cocoa powder)
* 1/8 амттаны халбага сахар
* 600 мл сүү
* 120 мл крем (heavy whipping cream)
* 4 ш том өндөгний шар
* 120 гр шоколад (semisweet chocolate), жижиглэн хэрчсэн
* 1 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1 амны халбага масло, жижиглэн хэрчсэн
Бэлтгэх нь:
- Сахар, какао, давс, цардуулаа холино. 120 мл сүүгээ нэмээд нийцүүлж хутгана. Өндөгнийхөө шарыг нэг нэгээр нэмэн нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана.
- Нэг савыг усаар зайлаад үлдсэн сүү, кремээ нэмээд халаана. Буцлангуут гал дээрээс аваад өндөгтэй бэлдмэл дээрээ бага багаар нэмнэ. Нэмэх үедээ байнга хутгасаар байна. Бүх орц нийцэх үед бэлдмэлээ зузаан ултай өөр нэгэн саванд шилжүүлэн хийгээд байнга хутгасаар 3-5 минут буцалгаж өтгөрүүлнэ.
- Хэрэгтэй гэж үзвэмл пүддингээ шүүгээд сайтар жижиглэн хэрчсэн шоколад, ваниллины охь, маслоо нэмж нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн пүдингээ 6-8 хуваан аягалаад хөргөн бага зэрэг үрсэн шоколад эсвэл whipped cream-р чимэглээд сервислэнэ.
No comments:
Post a Comment