Tuesday, 20 January 2009

Тахиатай Узбек Плов



Орц:

* 2 стакан будаа
* 3 стакан буцалсан ус
* 50 мл ургамалын тос
* 3/4 стакан лууван, жижиглэн хэрчсэн
* 1 ш тахианы цээжний цул мах
* 1 дөрвөлжин тахианы бульон
* давс
* 1 ш том сонгино

Бэлтгэх нь:
  1. Будаагаа усаар норгоод бага зэрэг ус нэмэн 30 минут орчим дэвтээнэ. Дэвтээсэн будаагаа угааж бэлтгэнэ.
  2. Тахианы махаа байт сайз (bite size) дөрвөлжилөн хэрчинэ. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ. Сонгиноо халааж бэлтгэсэн тосондоо хийн хуурна. Луувангаа нэмээд тосыг шаргалттал хуурна. Тахиагаа нэмнэ. Давсаар амтлаад 3-5 минут хуураад дэвтээгээд угааж бэлтгэсэн будаагаа нэмнэ. Будаагаа дээр нь (маханд хүрэлгүйгээр тэрүүхэнд нь) хэсэг хуурна.
  3. 3 стакан усандаа бульонаа хугалж хийгээд, уусгаад будаан дээрээ нэмнэ. Ширүүн гал дээр 2-3 минут байлгаад галаа багасган усыг нь ширгэтэл 10-15 минут таглаатай чигээр байгана. 10-15 минутын дараа галаа унтраагаад таглаатай чигээр нь дахиж 10-15 минут байлгаад сайтар хутгаад сервислэхэд бэлэн болно.

No comments: