Tuesday, 30 December 2008

Anise үртэй сүлжмэл талх (Anise seed braids)


Орц:

* 7 стакан гурил
* 6 амны халбага сахар
* 14 гр дрожж
* 2 tablespoons anise seed
* 1 амттаны халбвага давс
* 2 стакан тослоггүй сүү
* 1/2 стакан масло, хуваасан
* 1/4 стакан ус
* 2 ш өндөг
* 2 амны халбага гүнжидийн үр (sesame seed)


Бэлтгэх нь:
  1. Томхон саванд 2 стакан гурилаа сахар, дрожж, anise seed, давсаа холино.
  2. Өөр нэгэн саванд сүү, масло, усаа холиод 50 градус болтол халаана. Гурил дрожжныхоо бэлдмэл дээр нэмээд холиод нийцүүлнэ. 1 ш өндөгөө нэмнэ. Үлдсэн гурилаасаа нэмж нялцанхай зуурмаг бэлдэнэ.
  3. Хуурай гурил цацаж бэлтгэсэн тавцан дээр зуумагаа асгаад 6-8 минут нухаж, нийцүүлнэ. Нухаж бэлтгэсэн гурилаа бага зэрэг тосоор тослоод зуурсан савандаа хийж 45 минут орчим хөөлгөнө.
  4. 2 дахин их болж хөөсөн гурилаа нухаж илүүдэл агаарыг гаргаад 2 хуваана. 2 хуваасан гурилаа тус бүр тэнцүү гурав хуваагаад, тус бүрийг 35 орчим см урт болгон сувиж бэлтгэнэ. Тавцан дээр тостой цаас дэвсээд, цаасаа маслоор тослоод сувиж бэлтгэсэн гурилаа тавцан дээр сүлжиж 2 талхаа бэлтгэнэ. Алчуураар таглаад 30 минут амараана, хөөлгөнө.
  5. Үлдсэн өндгөө хутгаад багсны тусламжтайгаар талхан/сүлжимэл дээрээ түрхээд гүнжидийн үрээ тараан цацна. 175 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь 30-35 минут жигнэнэ.

3 comments:

altai mountains said...

Anxaadaa shine jiliin mend xurgii..:-)

3apaa said...

Амтат блогийн эзэн Анхаадаа шинэ жилийн мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье! Сайхан баярлаарай! Өшөө гоё хоолнуудаар ахынхаа хорхойг хүргэж байгаарай :D

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Талархлаа та хоёрт бас шинэ жилийн мэнд хүргье, сайхан баярлаарай.