Monday 12 January 2009

Мөөгний шорлог


Орц:

* 500 гр мөөг
* 1 ш лимоны шүүс
* 50 г хатаасан талхны нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага хар перц
* 1 атга жижиглэн хэрчсэн яншуй
* оливийн тос

Бэлтгэх нь:
  1. Мөөгөө лимонтой усанд хамгийн багадаа 20 минут байлгана.
  2. Давс, талхны үйрмэг, хар перц, яншуйгаа холино. Зуухаа ил гал (broil) дээр нь тохируулна.
  3. Дэвтээсэн мөөгөө арчиж хатаагаад хэмжээг нь харж байгаад шорлоно. Багсны тусламжтайгаар бага зэрэг оливийн тос түрхэж бэлтгэнэ. Томхон тавган дээр тарааж асгасан талхны үйрмэгний бэлдмэлдээ өндрүүлнэ.
  4. Шорнуудаа тослож бэлтгэсэн хэрээсэн төмөр дээр өрөөд 5-7 минут шарна. Эргүүлээд нөгөө талыг борлож болтол дахин хэдэн минут шараад гаргаад халуунаар нь сервислэнэ.
Зүүлт

* Шарах үедээ хэрээсэн төмөрнийхөө доор өөр нэг тавцан тавиарай. Ингэснээр хоолны дараах цэвэрлэгээний ажил хөнгөрнө.

Эх сурвалж

2 comments:

3apaa said...

Намь намь :)

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

нээрээ амттай харагдаж байгааз, мөөг чамайг даа л гэчихсэн байгаа, цаг нь болоод нөхөл нь бүрдэхээр туршинаа.