Sunday 4 January 2009

Mөөгтэй ноки (Mushroom Gnocchi)



Орц:

* 1 амны халбага оливийн тос
* 200 гр мөөг (button эсвэл swiss brown байвал сайн)
* 375 мл ногооны тунгалаг шөл
* 300 мл крем
* 1 кг gnocchi
* 1/4 стакан үрсэн пармежан бяслаг (Parmesan cheese)

Бэлтгэх нь:
  1. Тосоо халаагаад угаагаад хэрчиж бэлтгэсэн мөөгөө нэмж хуурна. Зөөлөн гал дээр 5 минут орчим хуураад ногооны тунгалаг шөлөө, кремээ нэмээд буцалгана.
  2. gnocchi-оо нэмээд хааяа хааяа хутган болтол нь 4-6 минут буцалгана.
  3. Бяслагаа нэмээд хайлмагтангуут аягалаад сервислэнэ.
Зүүлт:

* Вкусандаа тааруулан нухсан сармис, бага зэрэг ганга нэмж (мөөгөө хуурах явцад) өөр амт гаргаж болно.

2 comments:

Anonymous said...

өнгөрдөг викэндээр мөөгтэй гночи хийсэн ёстой гоё болсон шүү. Маш амттай дээрээс нь ямар хөнгөн байваа,дахин дахин хийж баймаар юм байна гэж бодсон

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

тиймүү, тэгж байгаад туршнаа..