Орц:
* 100 гр хуурсан самар (hazelnuts), нунтагласан
* 2 ш том өндөгний цагаан
* Давс
* ½ амттаны халбага лимоны шүүс
* 125 гр сахар
* 1 амны халбага ванилинтай сахар (7гр савалсан байдаг, Dr.Oetker)
* 1 амттаны халбага синнамон
* 100 гр алмонд, нунтагласан
Бэлтгэх нь:
- Өндөгний цагаанаа сахар, давс, лимоны шүүсийн хамтаар цасан цагаан болж биежтэл нь хутгаж бэлтгэнэ. 3 амны халбагийг өөр саванд хийгээд үлдсэн бэлдмэл дээрээ ваниллинтай сахар, синнамон, нунтагласан самар болон алмондоо нэмнэ. Нийцтэл хутгээд хөргөгчинд хилн 2 цаг хэртэй амараана.
- Бэлэн болсон зуурмагаа бага зэрэг сахар цацсан тавцан дээр ¾ см орчим зузаантай илдэж бэлтгэнэ. Одон хэлбэртэй хэвээр хэвлээд үлдээсэн өндөгний бэлдмэлээ хэдэн дусал усаар шингэлээд жигнэмэг бүрийн дээр нь түрхээд 150 градуст халаасан зууханд хамгийн доод давхарт нь хийн 15-18 минут жигнэнэ.
* Ваниллинтай сахарыг ваниллины буурцагийг сахартай саванд хийн бэлтгэдэг.
* Кофе нунтаглагчинд самар болон алмондоо хийн нунтаглаж болдог.
No comments:
Post a Comment