Thursday 14 August 2008

Хун хэлбэртэй эклер (rasberry swan Éclair)


Эклерний гуриланд

Орц:

* 1/2 стакан сүү
* 1/2 стакан ус
* 115 гр масло
* амттаны халбаганы үзүүрээр багахан сахар
* амттаны халбаганы үзүүрээр багахан давс
* 1 стакан гурил
* 5 ш том өндөг, том

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана. Тостой цаасан дээр 8 ш хунгийн толгой, хүзүү зурна. 2 тавцан дээр тоcтой цаас дэвсэж бэлтгэнэ. Крем шахарчиндаа хамгийн бүдүүн шахдаг бөөрөнхий үзүүрээ олж хийнэ.
  2. Сүү, ус, давс, масло, сахараа дунд зэргийн саванд хийгээд ширүүн гал дээр буцалгана. Буцлангуут нь гурилаа нэмээд хурдан хурдан хутгана. Галаа багасгаад савны ёроолд гурилан бүрхүүл үүстэл хутгасаар байна. Гал дээрээс зууурмагаа аваад өндгөө нэг нэгээр нэмж нийцүүлнэ. Бүх өндгөө нэмж дууссаны дараа зуурмагаа хурдхан хэрэглэх хэрэгтэй.
  3. Гурилынхаа 2/3 крем шахарчиндаа хийгээд 6-7 см диаметртэй 5 см-н өндөртэй дугуй хоорондоо 190 градуст шараад дараа нь зуухныхаа тагийг багахан онгойлгож модон халбаганы иш шургуулна. Ийм байдалтайгаар 5 минут дахиж шарна. 15 минутын дараа тавцангуудаа гаргаж ирээд тавцангыхаа урд талыг хойш нь харуулан дээд доод тавцангийн байрыг өөрчлөн тавина. Зуухны амыг модон халбагаар хөшиж ангайлгасан байдалтай шаргалттал нь (10 минут хэртэй) жигнэнэ. Гаргаж ирээд өрөөний темпратурт тавиж хөргөнө.
  4. Хунгийн толгой зурсан тостой цаасан дээрээ шинэ, зураагүй тостой цаас давхарлаж тавиад зураасны дагуу нарийхан үзүүрээр (крем шахагө хэрэглэн) үлдсэн зуурмагнаасаа шахна. Хунгийн толгойг хаалттай зууханд 7 минут, хагас онгорхой зууханд 3 минут жигнэсэний дараа байрыг нь солиж 5 минут дахиж жигнэнэ. Гаргаж ирээд хөргөнө.
Кремэнд

Орц:

Зүүлт

Кремээ өмнөх өдрөө бэлдэж хөргөгчинд хийвэл цаг хэмнэх болно.

* 2 стакан сүү
* 1 ваниллинны иш (голоор нь хуваагаар үрийг нь авна.) эсвэл 1 амтаны халбага ваниллиы охь
* 6 ш том өндөг
* 1/2 стакан сахар
* 1/3 стакан эрдэншишийн цардуул (шигшиж бэлтгэнэ)
* 50 g масло, 3 хуваасан (өрөөний темпратурт)
* 2 1/2 стакан (450 гр) rasberry
* улаан хүнсний будаг (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Ванилины үрийг хутганы үзүүрээр авна. Ваниллин, үр, сүүг буцалгана. Хөөрөнгүүт нь галаа унтгаагаад 10 минут хэртэй хүлээнэ.
  2. Нэг том саван хүйтэн ус, мөс хийж тавина. Өндөгний шар, сахар, шигссэн эрдэнэшишийн цардуулаа хутгана. Бүлээн сүүгээ жоожон жоохноор хийнэ. Бүлээн сүүгээ их хэмжээгээр цүл хийтэл нэмбэл өндөгнүүд тэр дороо болох тул анхаараарай. Ваниллинаа ялгаж авна.
  3. Хольцоо дунд зэргийн гал дээр тавиад буцалтал нь хутгана. 1-2 минут буцалгасаны дараа өөр нэг сав рүү шүүнэ. Кремтэй саваа мөстэй, устай савандаа хийнэ. Бөөгнөрүүлэхгүйн тулд хутгахаа мартуузай. Кремээ ойролцоогоор 60 градус болж хөрхөөр мөстэй савнаасаа аваад малсо нэмнэ. Хайлтал нь хутгана. Дараа нь шүүлтүүр дээр Rasberry-гээ тавиад модон халбаганы ард талаар бяцлан крем рүүгээ хийнэ. Нийцтэл нь хутгана. Буцаагаад мөстэй устай савадаа байрлуулаад гүйцэд хөрөхийг нь хүлээнэ. Хөрсөний дараа кремээ уутаар таглаад (кремэн дээгүүр агаар оруулалгүй уут тавина. Агаар орсон бол агаарыг шахаж гаргана) хөргөгчинд хийнэ. (хамгийн ихдээ 2 хонуулна хөргөгчинд)
Орц:

* 160 гр шоколад

Бэлтгэх нь:
  1. Бэлэн болсон гурилаа аваад голоор нь хоёр хуваана. Хоёр хуваасаныхаа нэгииг дахин 2 хуваана. Энэ үйлдлийн эцэст 1 жигнэмэгээс 1 бие, 2 далавч гаргаж авна.
  2. Шоколадаа ууранд хайлуулаад далавчнуудаа хайлуулсан шоколадангаа дүрж,гаргаад, тостой цаасан дээр тавиж, хөргөгчинд хийгээд, шоколадны царцахыг хүлээнэ.
  3. Хунгийн биенд 2 амны халбага дүүрэн крем дүүргээд, толгой далавчнуудыг нь байрлуулаад сервислэхэд бэлэн боллоо.

1 comment:

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Энэ жорийг цэргийн баярыг тохиолдуулан туршиж үзэв.. (Хун бич зүгээр эклер хэлбэртэй хийв) Санасанаас хялбархан, амттай жор юм.