Oрц:
* 500 гр крем (heavy cream)
* 50 гр (3 амны халбага)сахар
* 1 уут агар агар (замагнаас гаргаж авдаг желатин, Хятад, Япон, Солонгос, Энэтхэг зэрэг азийн улсуудаас үүсэлтэй.)
* 7 гр ваниллин
* 1 амттаны халбага цардуул
* Жимс эсвэл жимсний чанамал
Бэлтгэх нь:
- Жимс/жимсний цардуулаас бусад бүх орцоо холиод хутгасаар өтгөртөл нь буцалгана.
- Усанд дүрж бэлтгэсэн хэвэндээ бэлэн болсон бэлдмэлээ хийнэ.
- Бүлээсгэсэн пүддингээ хөргөгчинд хийн 2-3 цаг байлгана.
- 2-3 цагийн дараа пүддингээ хэвнээс нь болгоомжтойгоор сервислэх тавган дээрээ хөмрөн гаргана.
- Жимсээ хэрчиж эсвэл жимсний чанамалаа асгаж чимнэ.
No comments:
Post a Comment