Орц: (18 ш)
* 2,5 стакан гурил
* 1 стакан сүү
* 6 амны халбага какао
* 1/2 цайны халбага давс
* 1,5 стакан шоколад
* 125 гр масло
* 1/2 стакан бор сахар
* 1/2 стакан цагаан сахар
* 3 ш өндөг
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 10 гр ваниллин
Бэлтгэх нь:
- Сахарнаас бусад бүх хуурай орц+жижиглэн хэрчсэн шоколадаа нэг саванд холино.
- Маслоо зөөлөртөл ойролцоогоор 5 минут хутгана.
- Масло дээрээ сахараа нэмээд дахин 2-3 минут хутгана.
- Өндгөө нэмнэ. Нийцтэл хутгана.
- Өөр нэг саванд холисон хуурай орцуудаа бага багаар нэмнэ.
- Эцэст нь сүүгээ нэмээд нийцтэл нь сайтар хутгана.
- Тослож бэлтгэсэн microwave safe хэвэндээ хийгээд 600 watt-д 3 минут жигнэнэ. Зууханд жигнэх бол 180 градуст халаасан зууханд болтол нь (ойролцоогоор 20 минут) жигнэнэ.
* Маслоны оронд маргарин хэрэглэж болно. Эсвэл холиж хэрэглэж болно.
* Дан бор эсвэл дан цагаан сахар хэрэглэж болно. Дан цагаан хэрэглэбэл чихэрлэг, дан бор хэрэглэвэл чихэр багатай болно.
No comments:
Post a Comment