Gelato гэдэг нь Италиар хөлдсөн, хөлдүүс гэсэн үг аж. 1600 оны үед зөвхөн баячуудын хүнс байсан хөлдүүс 19 дүгээр зуунаас эхлэн ард түмний хэрэглээнд орсон байна.
Орц:
* 3 стакан сүү
* 3⁄4 стакан сахар
* 2 амны халбага эрдэнэшишйн цардуул
* 3⁄4 стакан какао
Бэлтгэх нь:
- Томхон саванд ус, мөс хийж бэлтгэнэ.
- 2 стакан сүүгээ буцалгана. Үлдсэн 1 стакан сүүгээ сахар, цардуул, какаотойгоо холиж нийцүүлнэ. Халуун сүүн дээрээ нэмээд сахараа хайлтал халаана.
- Устай, мөстэй савандаа суулгаж хөргөнө. Хөргөчинд хийн 3-4 цаг хөргөнө.
- Хүйтэн бэлдмэлдээ зайрмагны машиндаа машины зааврын дагуу хийгээд, ажиллуулна. (Зайрмагны машингүй бол доор хэрхэн гараараа хийх заавар хавсаргасан байгаа.)
- Хэт гүнзгий биш, агаар оруулдаггүй (таглаатай) хуванцар саванд хийгээд хамгийн багадаа 5 цаг хөлдөөнө.
Зайрмагны машингүй бол
Зайрмагны зориулалтын машин нь хутгах явцдаа жигд хөргөж, хөлдөх явцад үүсдэг талстуудыг үүсгэхгүй, хутгахдаа илүү их агаар оруулж илүү хөвсгөр болгодог байна.
Зайрмаг болон сорбетыг зайрмагны машингүйгээр хийж болдог ч машинаар хийсэн шиг хөвсгэр, талстгүй болдоггүй ч орцондоо сүү, өндөг, цөцгийгүй зайрмаг, сорбетүүдийг зайрмагны машингүйгээр хийхэд боломжийн үр дүнд хүрдэг.
Дээрх жорын дагуу хийгээд томдуу амсартай нэг саванд хийнэ. Хөргөгчинд 5-8 цаг байлгана. 5-8 цагийн эцэст хөлдөөгчинд хийгээд мөстөж, хөлдтөл нь 30 минут дутамд нэг удаа гаргаж ирээд 2-3 минутын турш хурдан хурдан хутгаад буцааж хөлдөөгчинд хийнэ. 3-4 удаа ингэж хутгасаны эцэст Gelato маань бэлэн болно. Бэлэн болсон Gelato-гоо хамгийн багадаа 5 цаг хөлдөөгчинд байлгасаны дараа чимээд сервилэхэд бэлэн боллоо.
Saveur
No comments:
Post a Comment