Monday 1 September 2008

Вишнатай амттан


Орц:

* 3-4 зүсэм какаотой/шоколадтай кекс
* 3-4 зүсэм кекс
* 1 стакан вишна

Цэлцэгнүүрт:

* 600 мл вишнаны шүүс
* 200 мл ус
* 4 амны халбага цардуул
* 1/2 стакан сахар

Бэлтгэх нь:
  1. Кексүүдээ жижиглэж бэлтгэнэ.
  2. Какаотой кекснээсээ стаканыхаа хамгийн доор тавина.
  3. Дээр нь хэдэн ширхэг вишна тавина.
  4. Какаогүй кекснээсээ бага зэрэг тавина.
  5. Дахиад хэдэн ширхэг вишна тавина.
  6. Нэг саванд цардуул, сахар, вишнаны шүүс, усаа холиод өтгөртөл нь буцалгана.
  7. Кекс, вишнанаасаа үелүүлэн тавьж бэлтгэсэн стакан дээрээ бэлэн болсон цэлцэгнүүрнээсээ халбагадан нэмнэ.
  8. Хөргөгчинд хийж хөргөөд сервислэхэд бэлэн боллоо.
Devletşah

3 comments:

Pro31 said...

Оё, чиний блог ямар амттай харагджийнаа. Их олон зүйл сурж байна.

Anonymous said...

mmmm....pok..uxaan aldaad unachixlaa..xaraad..

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

хэ хэ тааанкс хоёроо