Крем
Доорх орцоос 2.5 стакан крем гарна.
Орц:
* 2 стакан сүү
* 4 өндөгний шар
* 6 амны халбага сахар
* 3 амны халбага эрдэнэшишийн цардуул, шигшсэн
* 200 гр хар шоколад, хайлуулсан
* 40 гр масло, өрөөний темпратурт
Бэлтгэх нь:
- Томхон саванд ус мөс хийж бэлтгэнэ. Энэхүү мөстэй саванд суулгахад болохоор дунд зэргийн сав бэлтгэнэ.
- Жижиг саванд сүүгээ хийгээд буцалгана. Бэлтгэсэн дунд зэргийн саванд өндөгний шар, сахар, цардуулаа холино. Хутгах явцдаа буцалсан сүүнээсээ бага багаар нэмнэ. Бүх сүүгээ нэмсэний дараа энэхүү бэлдмэлээ дунд зэргийн гал дээр тавиад байнга хутгасаар буцалгана. 1-2 минут буцалгаад шоколадаа нэмээд гал дээрээс аван шоколадаа нийцүүлнэ.
- Энэхүү бэлдмэлээ мөстэй, устай савандаа суулгаж хөргөнө. Кремээ ойролцоогоор 60 гардуст ирэхээр нь масло 3-4 хувааж нэмээд нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана. Өрөөний темпратурт иртэл нь хүйтэн усанд байлгана.
Орц:
* 1 1/3 стакан гурил
* 1/2 стакан какао
* 3/4 цайны халбага сода
* 1/2 цайны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 цайны халбага давс
* 150 гр масло (өрөний темпратурт)
* 1/2 стакан бор сахар
* 1/2 стакан сахар
* 3 өндөг, өрөөний темпратурт
* 1 цайны халбага ваниллины охь
* 60 гр хар шоколад, хайлуулаад, өрөөний темпратурт бүлээсгэсэн
* 1/2 стакан сүү өрөөний темпраурт
* 1/2 стакан буцламгай ус
* 120 гр сүүтэй шоколад, жижиглэж бэлтгэсэн
* 3 стакан гүзээлзгэнэ, хэрчсэн
Бэлтгэх нь:
- Зуухаа 180 градуст халааж бэлтгэнэ. 2 ш 20 см хэв тослоно.
- Гурил, какао, сода, давс, хөөлгөгч нунтгаа нэг саванд шигшинэ.
- Масло зөөлөртөл хутгана. Бор болон цагаан сахараа нэмээд минут хэртэй дахин хутгана. Өндгөө нэг нэгээр нь нэмэн, нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана. Ваниллины охио нэмнэ.
- Холигчоо хамгийн удаан дээр нь тохируулаад шоколадаа нэмнэ. Бүх орц нийцсэний дараа сүү болон хуурай орцоо үелүүлэн (хуурай орцноосоо эхлэн сүү, хуурай орц, сүү гэх мэт) нэмнэ, нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана. Эцэст нь буцламгай усаа маш бага багаар нэмнэ. 5. Шоколадаа нэмээд модон халбагаар хутгаж нийцүүлээд 2 хэвэндээ хуваан хийгээд болтол нь (30-35 минут) жигнэнэ.
- Бэлэн болсон кексээ зуухнаасаа гаргаад 15-20 минут хөргөөд хэвнээс нь гаргана.
Чимэглэх орц:
* какао
* 250 гр сүүтэй шоколад (10-12 ш гацуур)
* гүзээлзгэнэ
* нунтаг сахар
Бэлтгэх нь:
- Сервислэх тавган дээрээ бялууныхаа улыг тавина. Таваг кекс хоёрьн завсраар жижиг жижиг тостой цаасууд байрлуулна. Кремнээсээ дээгүүр болон хажуу талаар нь түрхэнэ. Хэрчиж бэлтгэсэн гүзээлзгэнээсээ өрнө. 2 дахь давхаргийг тавина. Үлдсэн кремээ асгаад жигдлэнэ. Дээгүүр нь болон хажуугаад нь какао цацна. Бялуугаа гэмтээлгүйгээр тостой цаасаа сугалж авна.
- 250 гр шоколадаа ууранд хайлуулаад тостой цаасан дээр 3-4 мм зузаантай жигдлэн асгана. 5 минут хөргөгчинд хийнэ. Гаргаж ирээд гацууран хэлбэртэй жигнэмэгний хэвээр дарж хэвлээд 30 минут хөргөгчинд байлгана. 30 минутын дараа гаргаж ирээд, цас төлөөлүүлэн нунтаг сахар цацаад тостой цааснаас салган бялууныхаа ирмэгийг чимнэ. Энэхүү чимэглэлийг жигнэмэгээр хийвэл илүү хялбар байдаг аж.
No comments:
Post a Comment