Тартны сууринд
Орц:
* 1 1/2 стакан гурил
* 1/2 стакан нунтаг сахар
* 1/4 цайны халбага давс
* 125 гр масло
* 1 өндөгний шар
Ганашанд
Орц:
* 330 гр bittersweet шоколад
* 1 1/4 стакан крем (heavy cream)
Бэлтгэх нь:
- Зуухаа 190 градуст халааж бэлтгэнэ.
- Гурил, сахар, давсаа холино.
- Масло нэмээд сайтар холино.
- Өндөгний шараа нэмнэ.
- Гурилаа сайтар нухна, тостой цаасанд ороогоод хөргөгчинд 1 цаг амраана.
- 23 см тартны хэвийг тослож бэлтгээд голд нь гурилаа тавина.
- Хоёр гарынхаа эрхий хуруунуудыг ашиглан гурилаа жигд тараана. Уутны завсар тавиж байгаад илдээд байрлуулж болно.
- Мөнгөн цаасаар ороогоод зууханд хийн 25 минут жигнэн. 25 минутын эцэст мөнгөн цаасыг аваад буцаан зуухадаа хийж 8 минут жигнэнэ.
- Шоколадаа жижиглэн хэрчинэ. Жижиг саванд кремөө хийгээд буцалгана. Буцалсан цөцгийгөө гал дээрээс аваад шоколадаа нэмж хайлуулна. Бэлэн болсон ганашаа жигнэж бэлтгэсэн тартныхаа сууринд хийгээд хөргөгчинд хийнэ. 1-2 цагийн дараа ганаштай тарт маань сервислэхэд бэлэн болсон байна.
No comments:
Post a Comment