Орц: (2 ш нимгэн кекс)
* 2 стакан гурил
* 1/4 стакан цардуул
* 1 амны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 1+1/4 стакан сүү
* 6 өндөгний цагаан
* 1.5 стакан сахар
* 3 ш лимоны хальс, үрсэн
* 125 гр масло, өрөөний темпратурт
Бэлтгэх нь:
- Зуухаа 180 градуст халаана.
- 2 ш 22 см-н хэв тослож бэлтгэнэ.
- Гурил, давс, хөөлгөгч нунтгаа нэг саванд шигшинэ.
- Өөр нэгэн саванд өндөгний цагаан, сүүгээ хутгана.
- Сүү, өндөгний холимог руугаа сахар, лимоны хальс хоёроо хооронд нь үрж нэмнэ. (Ингэсэнээр лимоны халисан дахь ароматик тоснууд сахартай холилдоно.) Масло нэмээд дунд зэргийн хурдтайгаар 3 минут хэртэй хутгана.
- Гурилан холимогийнхоо 1/3-г хийгээд хэсэг холино. Сүүнийхээ 1/2-г нэмнэ. Драа гурил, сүү, гурил дарааллаар бүх орцоо холиод нийцтэл нь хутгана.
- Энэхүү бэлдмэлээ хоёр хэвэндээ тэнцүү хуваагаад шаргалттал нь (25-30 минут) жигнэнэ.
Орц:
* 6 өндөгний цагаан
* 1 стакан сахар
* 375 гр масло, өрөөний темпратурт
* 1/4 стакан лимоны шүүс (ойролцоогоор 3 лимоны шүүс)
* 1 амттаны халбага ваниллины охь (хүсвэл)
Бэлтгэх нь:
- Жижиг саванд ус хийж буцалгаад галаа багасгана. Дээр нь дунд зэргийн болж өгвөл ган сав (шилэн сав битгий хэрэглээрэй) тавина.
- Ган савандаа сахар, өндөгний цагаанаа хийгээд 3-5 минут хутгана. Гал дээрээс авна.
- 5 минут хэртэй, бэлдмэлээ хөртөл хутгана.
- Өрөөний темпратур дахь маслоо 3 хуваан нэмнэ. Энэ хооронд хутгасаар байна. Бүх масло нэмсэний дараа бэлдмэлийг өтгөртөл нь (ойроцоогоор 10 минут) хутгана. Холигчныхоо хурдыг дунд зэрэг болгоод лимоны шүүс, хэрэглэх бол ваниллины охио бага багаар нэмнэ.
- Бүх орц нийцсэний дараа кремээ хөргөгчинд хийж хэсэг байлгана.
- Buttercream-г хөргөгчинд удаахаар хатуурдаг тул тортоо хийх өдрөө хийгээрэй.
Орц:
* 800 гр Rasberry (хөлдөөсөн)
* 1 стакан сахар
* 1 лимоны шүүс
* 1/4 стакан эрдэнэшишийн цардуул
Бэлтгэх нь:
- Rasberry-гээ бледэрдэээд шүүнэ.
- Сахар, лимоны шүүс, эрдэнэшишийн цардуулаа нэмээд таглалгүйгээр өтгөртөл нь (ойролцоогоор 45-60 минут) буцалгана.
- Таглааг нь таглаад хөргөгчинд хийж хөргөнө.
* 1 стакан кокос
Бялуу
- Сайтар хөрсөн кексээ тэгчлэж бэлтгэнэ. Голоор нь хувааж 2 давхрага болгоно.
- Сууриа тавган дээрээ байрлуулна. Суурь таваг 2н завсраад 3-4 ш жижиг жижиг тостой цаасаар тавина. Тостой цаас дэвсэхийн учир нь Вuttercream-ээ түрхэсэний дараа доорх тостой цааснуудыг татаж авахад таваг маань цэвэрхэн байх болно.
- Соусныхаа 1/3-г захаас 1 см зайтай түрхэнэ. Buttercream-ын 1/4-г соусныхаа дээрээс түрхэнэ, тэгчлэнэ. Энэ чигээр нь хөлдөөгчинд 10 минут байлгана. 10 минутн дараа дахиж нэг кекс, соус, крем дарааллаар адилхан үелээд дахин 10 минут хөргөгчинд байлгана. Энэ маягаар бүх орцоо дуусгаад үлдсэн 1/4 кремээ бялууныхаа дээгүүр, хажуугаар түрхэнэ. Эцэст нь 1 стакан кокосоор хажуу тал болод дээд талыг нь чимээд сервислэтэлээ хөргөгчинд хадгална.
No comments:
Post a Comment