гуриланд:
* 150 гр маргарин (жижиглэн хэрчсэн)
* тал стакан нунтаг сахар
* 2 ширхэг өндөгний шар
* 2.5 стакан гурил
* 10гр хөөлгөгч нунтаг
дотор/дээр нь:
* 3-4 ширхэг алим
* 1 цайны халбага синнамон
* тал стакан жижиглэн нухасан хушига
* тал стакан сахар
бэлтгэх нь:
- Масло, өндөгний шар, сахараа нэг саванд хийн сайтар холино.
- Гурилаа хөөлгөгч нунтагтайгаа холин сайтар хутгана. Дээр бэлтгэсэн холимог дээрээ гурилныхаа холимогыг бага багаар нэмнэ.
Гурван төрлийн тартандаа бэлтгэх гурилын зуурмаг маань адилхан юм.
Тарт номер 1:
- Алимнуудаа угаагаад арилгана.
- Арилгасан алимнуудаа үрэн сахар, синнамоноо нэмэн алимаа зөөлөртөл, зөөлөн гал дээр болгоно. Жижиглэсэн хушигаа нэмнэ. Сайтар хутгана.
- Зуурч бэлтгэсэн гурилыхаа талыг гялгар уутны завсар хийн хүссэн хэмжээндээ (листныхаа хэмжээнд) илдээд, тослон бэлтгэсэн тавцан/листэн дээрээ тавина.
- Чанаж бэлтгэсэн алимаа жигд тараана.
- Үлдсэн гурилаа мөн илдэн урт нарийхан хэрчээд дэрсээр сагс сүлжиж байгаа аятай сөөлжлүүлэн өрнө.
- Тартаа 180 градуст халаасан зууханд хийн туузнуудыг шаргалттал шарна.
Тарт номер 2:
- Гурилын зуурмагаа 2 хуваан талыг нь хөлдөөгчинд хийн 30 минут байлгана.
- Тарт номер 1-ын үе шатуудыг 3-6 болтол адилхан хийнэ. (Алимаа арилган үрээд, чанаж болгоно. Тал гурилаа элдэн тавцан дээрээ байрлуулна. Алимаа жигд тараана.)
- Хөлдөөгчинд байлгасан зуурмагаа гарган бэлтгэсэн тартан дээрээ үрүүлээр үрнэ.
- Мөн дээрх тартын адилаар 180 градуст шаргалттал нь жигнэнэ.
- Бэлэн болсон тартаа хөргөөд дээрээс нь нунтаг сахар цацаад сервислэхэд бэлэн боллоо.
(Мөн адил орцоор алимны оронд тоор ашиглан тарт хийж болно. Тоороо зүсэн өрж тавиад бага зэрэг сахар цацан (синнамон хийлгүйгээр) 180-190 градуст шаргалттал нь шарна.)
Тарт номер 3.
- Алимнуудаа арилган голыг нь аваад нимгэлэн хэрчинэ.
- Гурилаа элдэн (бүгдийг нь) тавцан дээрээ байрлуулан нимгэлэн хэрчсэн алимнуудаа өрнө.
- Тал стакан сахар, нэг халбага синнамоноо холиод (энэ орцонд хушига хэрэглэхгүй) өрж бэлтгэсэн алиман дээрээ жигд асгана.
- Мөн 190 градуст халаасан зууханд хийн 40-50 минут жигнэнэ.
No comments:
Post a Comment