Орц:
* 500 гр мах
* 1 ширхэг лууван
* 1 уут урт гоймон (шпагетти)
* 2 ширхэг сонгино
* ургамлын тос
* 2 хумс сармис
* 2 ширхэг улаан лооль
* давс, амтлагч.
Бэлтгэх нь:
- Гоймонгоо давстай усанд чанаад, шүүж бэлтгэнэ. Шүүсэн гоймонгоо хүйтэн усанд сойлгүйгээр багахан хэмжээний ургамлын тос хийн хутгана.
- Лууван мах хоёрыг нарийн шvvрээр хоёр дахин машиндана.
- Жижиглэн хэрчсэн сонгино, сармис, улаан лоолийг тосонд шаргал єнгєтэй болтол нь хуурна. Машиндсан махаа нэмэн хуурна. Давс амтлагчаа нэмнэ.
- Гоймонгоо таваглаад дээгvvр нь нь амталсан махан татшаа хийж дээр нь үүрмэг бяслаг цацна.
No comments:
Post a Comment