Орц;
* 2 стакан гурил
* 2 стакан сахар
* тал стакан какао
* 1.5 цайны халбага сода (овоолоостой)
* 1.5 стакан сүү
* 110 гр давсгүй масло
* 10гр ваниллин
* 2 ширхэг өндөг
* Капкекээ норгох сүү
Бэлтгэх нь;
- Өндөгнөөс бусад бүх орцоо хүнхэр саванд хийн холионо.
- 2 минут хэртэй цахиалгаан холигчоор холино.
- Өндөгнүүдээ нэмээд дахин 2 минут хэртэй холино.
- Зориулалтйн цаас дэвсэж бэлтгэсэн хэвэнд зуурмагнаасаа хагас хүртэл нь дүүргээд 180 градуст халаан бэлтгэсэн зууханд хийн болтол нь 15-20 минут жигнэнэ.
- Капкекнүүдээ бага зэрэг сүүгээр норгоно.
Кремэнд;
Бэлэн mousse хэрэглэж болно.
1. стакан цөцгий
2. 1 хоолны халбага дүүрэн нунтаг сахар холин цахилгаан холигчоор сайтар өтгөртөл нь холино. Ингэж бэлтгэсэн кремээ нэгэнт хөрсөн капкекэн дээр эсвэл дотогч нь шахаж чимэглэнэ.
No comments:
Post a Comment