Monday, 26 May 2008

Зайрмаг


Орц:

* 3 өндөгний шар
* 100 гр элсэн чихэр
* 1 амттаны халбага цардуул (cornflour、starch)
* 400 гр сүү
* 200 гр крем (heavy cream)
* хэдэн дусал ваниллины охь
* 1 амттаны халбага бренди (brandy)

Бэлтгэх нь:
  1. Саванд өндөгний шараа хийж задартал нь хутгаад 1 жижиг халбага сүү нэмж дахин хутгана. Дээрээс нь элсэн чихэр, цардуулаа хийж нийцтэл нь сайтар хутган холино.
  2. Үлдсэн сүүгээ 60 орчим хэмд халаагаад өндөгний бэлдмэл дээрээсээ бага багаар хийж сайтар хутгана.
  3. Зуурмагаа шүүлтүүр шанагаар шүүж халаах савандаа хийгээд хутгангаа <тасралтгүй хутгана шүү> зөөлөн гал дээр халааж,өтгөрөөд ирэхээр нь зуухан дээрээс авч, савныхаа ёроолыг мөстэй хүйтэн усан дээр тавьж хутган, халуун бүлээн болтол нь хөргөнө.Түүн дээрээ ванилин, брендигээ хийнэ. Буцламгай халуун байхад нь хийвэл амт үнэр нь алдагдах тул анхаараарай.
  4. Өөр саванд цөцгийгөө хийж, доор нь мөстэй сав тавьж байгаад дээрхи бэлдмэлтэйгээ адил өтгөн болтол хутгаад 2 бэлдмэлээ хооронд нь холино. Түүнийгээ амархан хөлдөхөөр <төмөр,металл сав бол бүр сайн> саванд хийгээд хөргөгчний хөлдөөгчинд хийж 3 цаг байлгана. Гаргаж ирж сайн хутгаад ахиж хөлдөөнө. Гаргаж хутгаж хөлдөөхөө 3-4 удаа давтаад зайрмаг бэлэн болно. Амжилт хүсье.
эх сурвалж Түмээ

No comments: