Орц:
сууринд:
* нухаж бэлтгэсэн цайны жигнэмэг (элдэв хавчуургагүй)
* 1 амны халбага масло
дотор нь:
* 200гр крем бяслаг
* 2 ширхэг өндөг
* тал стакан сахар
* нэг халбага нимбэгний шүүс
* 3-4 гр ванилин
Бэлтгэх нь:
- Нухаж бэлтгэсэн жигнэмэгээ 1 амны халбага маслотайгаа холиод cheesecake-ээ жигнэх савныхаа ёроолд жигд тараан байрлуулна.
- Бяслагаа холигчоор сайтар холин нийцүүлээд дээрээс нь ванилин, нимбэгний шүүс, сахараа нэмнэ.
- Өндөгөө нэг нэгээр нь хагалан зуурмаг дээрээ хийгээд сайтар хутган нийцүүлнэ.
- Жигнэмэгээ байрлуулсан савандаа бэлдмэлээ жигд асгаад 160 градуст халаасан зууханд дээд талыг нь шаргалттал 30-40 минут шараад хөргөн (5-6 цаг хөргөгчинд байлгана) хүссэнээрээ чимээд сервислэхэд бэлэн боллоо.
No comments:
Post a Comment