Орц:
* 1,5 кг улаан лооль
* 1 халбага чидун жимсний тос (Olive oil)
* 1 ш дунд зэргийн жижиглэн хэрчсэн сонгино
* 2 хумс сармис (жижиг хэрчсэн эсвэл бяцалсан)
* 2 халбага улаан лоолийн нухаш
* 1 жижиг халбага саахар
* Давс
* Перц
Бэлтгэх нь:
- Улаан лоолийн дээд хэсгийг хутгаар хирээс татан єнгєцхєн зvснэ. Дараа нь буцалсан усанд 2 минут байлгаад аваарай. Ингэснээр лоолийн мань хальс амархан салах болно.
- Энэ улаан лоолиудынхаа хальсыг нь авч хаяад, доторх зөөлөн эдийг жижиглэн хэрчинэ.
- Хайруулын тавгыг халааж тосоо хийн сонгиноо хуурна. Дараа нь дээрээ сармисаа хийж хамтад нь 1 минут хуурна.
- Дараа нь улаан лооль, улаан лоолийн нухаш болон саахараа хийнэ.
- Галаа багасгаж таггvй саванд ойролцоогоор15 минут сvмсийг єтгєртєл чанана.
- Үүнийгээ давс болон перцээр амтлаад хєргєчинд 2 єдєр хадгалж эсвэл хєлдєєгөөд 2 сарын турш хэрэглэж болно. Хөлдөөсөн тохиолдолд тохиолдолд хайруулын тавга юмуу эсвэл пэйчинд халааж хэрэглэнэ.
Энэхvv сvмсийг тєрєл бvрийн мах болон гоймон пиццаны сvмсээр ашиглаж болно.
эх сурвалж: bussniss times
No comments:
Post a Comment