Толь бичгээс харвал... Оросын хэл судлалын шинжлэх ухааны агуу их эрдэмтэн В.Далийн тайлбар тольд "кулебяка" гэгч нь дотроо загасны мах, байцаа эсвэл кашатай урт (бєєрєнхий биш) бялууг хэлнэ хэмээн тодорхойлсон байх ажээ. Эрдэмтэн Даль энэхvv кулебяка хэмээх vг нь "кулебячить" буюу гараараа хавтгайлах гэсэн vйл vгээс үүссэн гэж vздэг бол зарим тvvхчид "колоб" буюу бяцхан талх гэсэн vгийн язгуураас үүссэн гэж vздэг байна. Кулебяка нь бусад талх, боовноос юугааргаа ялгаатай вэ? Зєвхєн доторх шанзаараа! Энэ бол идээний дээж болгон зоогийн ширээндээ хvндэтгэн залдаг Оросын vндэсний зоог юм.
Энэхvv хоолны нэр нь тодорхойгvй зохиогчид нь гурилан зуурмагт аль болох их мах, загас, байцаа, мєєг гэх мэт тєрєл бvрийн шанзнаас сонгон хийх мєн кулебякаг хийхдээ уурыг нь гаргах нvх гаргаж, ирмэгийг нь маш чанга чимхэж байхыг уламжлал болгон vлдээж чаджээ.
Сайхан шvvслэг шанзтай, амтат кулебякаг хийх тийм ч хялбар бус юм. Энэхvv зоогны тєрєл зvйл, жор нь маш олон янз байдаг бєгєєд битvv, хагас битvv, задгай, єндєр, олон давхраат кулебяка гэж байдаг ажээ.
Дэлхийд алдартай Оросын кулебякаг та тэдний энгийн нэгэн гудамжны цайны газар, кафед ч зооглож болно. Ямар л бол ямар шанзтай тєрєл бvрийн кулебяка арааны шvлс асгаруулам шаргалтан байдаг. Оросууд кулебякадаа хайртай ард тvмэн. Тиймээс ч манай кулебякаас илvv амттан дэлхийд vгvй хэмээн бахархдаг гэнэ. Ингээд тэдний бахархал болсон хvндтэй зоогийг нь амтлаад vзье!
Шаргалхан кулебяка
Орц: (6-8порц)
* 500гр исгэсэн хєрєнгєтэй зуурмаг
* 500гр татсан мах
* 2ш сонгино
* 2 хоолны халбага цєцгийн тос
* З хоолны халбага жижиглэн хэрчсэн яншуй
* 4ш чанасан єндєг
* 2ш шинэ єндєг
* давс, перец
Бэлтгэх нь:
- Зуурмагийг 0.5см-ийн зузаантай элдэнэ.
- Єндєг, сонгиныг хальслаад жижиглэн хэрчинэ.
- Татсан маханд сонгино, давс, перец нэмж хутгаад 1.5 хоолны халбага ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд 7-10 минут хуурна. Махыг хєргєєд єндєг, яншуй нэмж хутгана.
- Элдсэн зуурмагийг цэвэр алчуур дээр тавиад бэлтгэсэн шанзаа уртааш нь овоолон тавьж, зуурмагний 2 ирмэгийг нийлvvлэн чимхэнэ.
- Кулебякаг тосолсон тэвшинд чимхсэн ирмэгээр нь доош харуулан тавьж гадаргууд нь хєєсєртєл хутгасан єндєг битvv тvрхэж 20 минут байлгана.
- Шарах шvvгээг 180 хэм хvртэл халааж кулебякаг 40 минут жигнэнэ. Ширээнд єгєхдєє шєл эсвэл халуун цай дагуулж єгнє.
No comments:
Post a Comment