Орц:
* 375 гр ногоон/хvрэн усан vзэм
* 175 гр мєєг
* 200 гр бяслаг
* 250 гр чанасан тахианы мах
* єндєгний шар нэг ширхэг
* хоёр халбага гич
* давс
* хар перц
* чимх элсэн чихэр
* нэг жижиг халбага цагаан дарсны цуу (white wine vinegar)
* 125 мл чидун жимсний тос
* 3 халбага тараг
Бэлтгэх нь:
- Усан vзмээ угааж, vрийг нь цэвэрлэнэ. Ингэвэл зажлахад элдэв хатуу зvйл мэдрэгдэхгvй, зєєлєн болдог. Тэгээд дундуур нь хувааж саванд хий. Дараа нь мєєг болон бяслагаа нимгэн хэрчинэ. Мєн тахины махаа урт, нарийхан хэрчээд усан vзэм дээрээ нэмнэ.
- Єндєгний шар дээрээ гич, давс, перец, элcэн чихэр болон цуугаа хий. Үүнийгээ майонез зуурах адил сайтар хутгах ба чидун жимсний тос бага багаар хийн сайн хутгаарай. Тэгээд майонез шиг болохоор нь тарагтай холино.
- Үүн дээрээ нарийн хэрчсэн тахианы мах, усан vзмээ хийнэ. Ингээд л тахианы махан зууш бэлэн боллоо. Эцэст нь сануулахад чанасан тахианы махаа хєргєєд бэлтгэсэн байвал илvv амттай. Хэрэв чидун жимсний тос байхгvй бол ургамлын тосоор орлуулж болно.
2 comments:
anx udaa iim alat sonsoj bna..ix talagdlaa..turshij uznee..:-)
Таалагдах байхаа гэж найдаж байна.
Post a Comment