Орц:
* 200 мл бүлээн ус
* 1.5 амны халбага дрожж
* 150 мл өрөөний темпратурт сүү
* 2 стакан гурил
* 1-2 чимх давс
* 1 амны халбага сахар
* 1 амттаны халбага mahlep
* sesame
* 1/4 стакан ус + 1,5 амны халбага pekmez (үзэм, илжгэн чих зэрэг жимсний шүүсийг шахан чанаж бэлтгэсэн чихэрлэг сироп)
Бэлтгэх нь:
- 200 мл бүлээн усанд дрожж 1 шөлний халбага сахараа нэмээд исэлдэхийг нь хэсэг хүлээнэ.
- Гурилаа зуурах савандаа хийгээд давс mahlep-ээ нэмэн холино.
- Гурилан дээрээ дрожжныхоо бэлдмэл мөн сүүгээ нэмээд зуурна. Зуурмаг гарт тань наалдахуйц байх хэрэгтэй. Зуурч бэлтгэсэн зуурмагаа 30 минут амраана.
- Зуурмаг тань амарч байх хооронд өөр нэгэн саванд 1 аяга ус 1.5 шөлний халбага pekmez-ээ холиод том таваг руу суллана.
- Хөөн бэлэн болсон зуурмагаа 5 хэсэг болгон хуваагаад бөөрөнхийлөөд тус бүрийн голд хуруугаараа цоорхой гарган цоорхойг томруулна.
- Хангалттай том болсон симитээ дээр (4 номерт) бэлтгэсэн усанд булхуулаад гаргаж ирэн sesame-ндээ булхуулаад тослож бэлтгэсэн тавцан дээрээ тавиад 175 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь шарна.
No comments:
Post a Comment