Орц:
* 500 гр Хонины цул мах
* 100 гр сонгино
* 200 гр улаан лооль эсвэл өргөст хэмх (амтат чинжүү, сонгино эсвэл хаш хэрэглэж болно)
* 1ш нимбэг
* 1 хоолны халбага уксус
* 1 хоолны халбага тос
бэлтгэх нь:
- Хонины махаа 25-30 гр хиртэй дөрвөлжин хэрчиж, паалантай саванд хийн, хар повоор, хэрчсэн сонгино, уксус, лаврын навч, нимбэгний хүчил, давсаар амтлан, сайн хольж хутгаад, сэрүүн газарт 5-6 цаг байлгана.
- Махыг амт орж, зөөлөрсний дараа шоронд хийж завсраар нь сонгино, чанасан төмс, улаан лооль, өргөст хэмхээс аль сонгосныг хавчуулж модны задгай гал дээр шарж болгоно. Жигд болгохын тулд сайн эргүүлж тойруулах хэрэгтэй.
- Сервислэхдээ шортой нь олгоно. Шорноос нь авч олговол жигнэсэн будаа, төрөл бүрийн ногооны салатаар хачирлаж болно.
No comments:
Post a Comment