Орц:
* 1.5 цайны аяга зөгийн бал
* 2.5 цайны аяга бүлээн цай (хар/байхуу цай)
* 1.5 цайны аяга тос
* 2 цайны аяга сахар
* 4 стакан гурил
* 1 амттаны халбага синнамон
* 10 гр хөөлгөгч нунтаг
* тал цайны халбага ванилин
* 1 стакан хушига (жижиглэн бэлтгэсэн)
Бэлтгэх нь:
- Зөгийн балаа цайныхаа хамт нэгэн саванд хийгээд зөгийн балаа хайлтал сайтар хутгана.
- Тос сахараа нэмээд хутгана.
- Өөр нэгэн саванд гурил, хөөлгөгч нунтаг, синнамон мөн ваниллинаа холино. Энэхүү бэлдмэлээ шингэн бэлдмэл дээрээ хэд хэд хуваан хийн сайтар нийцүүлнэ.
- Эцэст нь хушига нэмээд тослон бэлтгэсэн лситэн дээрээ асгаад 170 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь шарна. Болсон гэж үзэж байгаа бол кексээ гаргаад шүдний чигчилүүр дүрээд үзээрэй. Наалдахгуй бол болсоны тэмдэг.
No comments:
Post a Comment