ГУРИЛАНД
Орц:
* 1,5 стакан гурил
* 1/4 цайны халбага давс
* 100 гр масло
* 1,5 стакан ус
* 6 өндөг
Бэлтгэх нь:
- Усаа буцалгаад маслоо нэмнэ. Масло хайлангуут гурил давсаа нэмнэ.
- Гал дээрээс аваад бүлээсэхээр нь өндөгөө нэг нэгээр нь нэмнэ. Өндөг тус бүрээ зуурмагтаа сайтар нийцүүлэх хэрэгтэй.
- Бэлэн болсон зуурмагаа уутанд хийн эсвэл амттаны халбаганы тусламжтайгаар тослож бэлтгэсэн давцан дээр тавина.
- 210 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь шарна. Бэлэн болсон гурилаа зуухнаасаа гаргалгүйгээр зуухаа хөрөхийг хүлээнэ. Шарж байх явцдаа болон дараа нь (зуухаа хөртөл) зуухныхаа хаалгийг битгий онгоолгоорой.
КРЕМЭНД
Орц:
* 2,5 стакан сүү
* 2 цайны аяга сахар (цайны аяга=100мл)
* 1 цайны аяга гурил
* 2 амттаны халбага цардуул
* 7 гр ванилин
* 2 өндөгний шар
Бэлтгэх нь:
- Ванилинааас бусад бүх орцоо холиод өтгөртөл нь буцалгана. Буцлангуут нь плитка унтраана.
- Нэгэнт өтгөрөн бэлэн болсон кремэндээ ванилинаа нэмнэ. Хөртөл нь байн байн хутгах хэрэгтэй.
ШОКОЛАДНЫ СОУСАНД
Орц:
* 500 мл сүү
* 140 гр сахар
* 20 гр цардуул
* 30 гр гурил
* ус (какао, цардуулыг уусгахын тулд маш бага хэмжээтэй)
* 400 гр хар шоколад
Бэлтгэх нь:
- Сүүн дээрээ сахаараа нэмээд буцалгана.
- Бага зэрэг усан дээр цардуул, какаогоо нэмээд уусгаад сүүн дээрээ нэмнэ.
- Эцэст нь шоколадаа жижиглэн нэмээд хайлуулана. Хааяа хааяа хутган хөргөнө.
- Бэлэн болсон кремээ жигнэж бэлтгэсэн зуурмагныхаа гол руу крем шахдаг уутны тусламжтайгаар шахна. Эсвэл жигнэмэгээ голоор нь зүгээд кремнээсээ хавчуулаад шоколадныхаа соусыг асгана.
No comments:
Post a Comment